주 메뉴 바로가기 본문 바로가기 사이트이용안내 바로가기

Эрүүл мэндийн байгууллагын танилцуулга

Муэн миракл арьсны эмнэлэг Сайт руу шууд нэвтрэх
Хаяг61964 Гуанжү согү үнчонру 213
en zh
ЗайГуанжү онгоцны буудлаас 5.4km, 13 минут зарцуулагдана (таксийгаар 5,600вон орчим гарна)
Автобусны терминалаас 4.31km, 13 минут зарцуулагдана (таксигаар 4,800вон орчим гарна)
Гуанжү Сунжон метроны бууд

Дэлгэрэнгүй танилцуулга

2009 онд Миракл эмнэлэг нээгдсэнээс хойш үс уналт, үс шилжүүлэн суулгах чиглэлийг МуЭн Миракл хариуцан, арьс гоо сайхны мэс засал, таргалалт гэсэн талбар дээр Миракл гэсэн нэрээр хоёр салгаж ажиллаж байна.


Эмчилгээний салбар

  • Үс уналт, үс шилжүүлэн суулгах зэрэг нь Хятад, Зүүн Өмнөд Ази, Монгол гэх мэт орнуудад их анхаарлын төвд орж байгаа бөгөөд Солонгос улсын Сөүл хотноо байрлах эмнэлэгт үйлчлүүлэгчдийн нилээд их хувь нь Хятад үйлчлүүлэгч байна.

Тусгай мэргэжлийн салбар

  • Үс уналтын эсрэг эмчилгээ нь эмчийн хичээл зүтгэл болон мэргэжлийн ур чадвараас шалтгаалан үр дүнг харж болох бөгөөд манай эмнэлэг шинжлэх ухааны туршилтаар баталгаажсан өндөр үнэтэй Хэйр Селл S2 болон Морфиус загварын төхөөрөмжийг тухайн өвчтний оношид тохируулан ашигладаг нь үр дүн сайтай байдаг.
  • Үс шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийх аргаас шалтгаалан зүсэлттэй ба зүсэлтгүй гэж хуваадаг ба, өвчтөний биеийн байдалд тохируулан аль нэг аргыг сонгох нь илүү үр дүнг авчирдаг. Манай эмнэлэг энэхүү зүсэлттэй ба зүсэлтгүй аргын аль алиныг амжилттай хийж байгаа бөгөөд эдгээр бодит жишээг (өвчтний өмнөх ба дараах зураг)-аас харж болно.
  • Куанжү хот төдийгүй Солонгосын ихэнх эмч нарын хийж буй зүсэлттэй арга нь хангалттай үр дүнг үзүүлэхгүй байгаа учир зүсэлтгүйгээр үс суулгах арга цаашдаа улам илүү хийгдэх хандлагатай байна.
  • Манай эмнэлэг анх байгуулагдахаасаа эхлэн зүсэлтгүй үс шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлсэн ба Зүүн Өмнөд Азийн эмч нарт зориулсан сургалт болон үс шилжүүлэн суулгах ажилбарын шууд хичээлийг явуулдаг нь энэ эмчилгээний нэр хүндийг өсгөж байна.
  • Мөн 2013онд нэвтрүүлсэн Артас роботоор үс шилжүүлэн суулгах эмчилгээгээр гэхэд Азидаа хамгийн шилдэгт тооцогдож байгаа ба энэ оны 10-р сард Чехийн Прага хотод зохион байгуулах ОУ-ын Үс шилжүүлэн суулгах эрдэм шинжилгээний хуралд “Ази хүний үсийг Артас роботоор шилжүүлэн суулгах үр дүнг сайжруулах туршлага” сэдвээр дүрс бичлэгт лекц тавигдахаар бэлдэж байгаа нь хэр хэмжээний анхаарлын төвд байгааг илтгэж байна.
  • Манай Му Эн Миракл эмнэлгийн захирал Кан Хюувон(мэс заслын эмч, анагаахын доктор) эмчийн илтгэлүүд ОУ-ын Үс шилжүүлэн суулгах эрдэм шинжилгээний хуралд олонтаа хэлэлцэгдэн нийтлэгдсэн ба энэ нь манай эмнэлэг ОУ- д хүлээн зөвшөөрөгдөж байгаа илрэл юм .
  • Манай эмнэлэг бүх төрлийн үсийг шилжүүлэн суулгах боломжтойгоос гадна бүх төрлийн тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашигладаг.

Дотоодын сүлжээ

  • Харвордын их сургуулийн дархлаа судлалын лаборторитой хамтын ажиллагааны эмнэлэг, hair transplant nemwork гишүүн.

Мэргэжлийн эмчилгээний тоног төхөөрөмж

  • Сейфор зүсэлтгүй үс шилжүүлэн суулгах төхөөрөмж(дотоодод анх удаа нэвтрүүлэн сургалт явуулав)
  • Атас робот үс шилжүүлэн суулгах (Хунамд анхлан орж ирэв, дотоодын хамгийн шилдэг техниктэй эмнэлгээр тодров, Сонамын сургалтын төвөөр тодров)
  • Хэйр сэлл S2 үс уналтаас хамгаалах төхөөрөмж дотооддоо хамгийн олноор байршуулав 4 ширхэг, морпхэус үс уналтын эмчилгээний төхөөрөмж 2 ширхэг

Эмнэлгийн тоноглол

  • 1320m2 хэмжээтэй тохилог ая тухтай орчинд арьс, гоо сайхан, таргалалтын эсрэг үйлчилгээг хийх Миракл эмнэлэгтэй хамт байрладаг бөгөөд 12 ширхэг ганцаарчилсан үс уналтын эсрэг эмчилгээний өрөөтэй ба 3 мэс заслын өрөөтэй болно.

Эмчилгээний зардал

  • Мэс засал/мэс ажилбарын нэр Мэс ажилбарын төрөл Эмчилгээний хугацаа Үнэ
    Зүсэлттэй үс шилжүүлэн суулгах Зүсэлттэй үс шилжүүлэн суулгах 1удаад дээд хэмжээ 5000 ширхэг үс 6цаг
    ※7 хоногын дараа оёдол авна
    $1,800 [500уутанцар(graft), 1,000ширхэг үс(hair) тус бүр]~
    Зүсэлттэй үс шилжүүлэн суулгах+сорвигүй оёдол Дагзны сорвийг багасгадаг ажилбар хамт хийгдэх   Зүсэлттэй үс шилжүүлэх зардал болох $300 нэмэгдэнэ
    Зүсэлтгүй үс шилжүүлэн суулгах Артас үс шилжүүлэн суулгах робот Артас роботыг ашиглан үс шилжүүлэн суулгах. Өдөрт дээд хэмжээ нь 7000 ширхэг үс суулгах боломжтой. 1өдөр $3,000 [500уутанцар(graft), 1,000ширхэг)үс(hair) тусir) ] ~
    Сэйперээр зүсэлтгүй үс шилжүүлэн суулгах Өдөрт дээд хэмжээ нь 7000 ширхэг үс суулгах боломжтой. 1өдөр $2,500 [500уутанцар(graft), 1,000ширхэг үс(hair) тус бүр] ~
    Хэсэг үсийг хусч зүсэлтгүй үс шилжүүлэн суулгах Дээд хэмжээ нь 3500 ширхэг үс суулгах боломжтой. Үсээ ургуулан ажилбар хийсэн хэсгийг далдлах боломжтой. 1өдөр $3,000 [500уутанцар(graft), 1,000ширхэг үс(hair) тус бүр] ~
    Үс хусахгүйгээр зүсэлтгүй үс шилжүүлэн суулгах Дээд хэмжээ нь 5000 ширхэг үс суулгах боломжтой. Мэс засал хийлгэсэн ул мөр огт харагдахгүй. 1өдөр $3,500 [500уутанцар(graft), 1,000ширхэг үс(hair) тус бүр] ~
    Урт үсийг зүсэлтгүйгээр шилжүүлэн суулгах Дээд хэмжээ нь 4000 ширхэг үс суулгах боломжтой. Ажилбар хийлгэсэн мэт огт харагдахгүй. 1өдөр $4,000 [500уутанцар(graft), 1,000ширхэг үс(hair) тус бүр] ~
    Онцгой шилжүүлэх ажилбар Сорви шилжүүлэх(түлэгдэлт) Зүсэлттэй сорви шилжүүлэх 1өдөр $2,200 [500уутанцар(graft), 1,000ширхэг үс(hair) тус бүр] ~
    Зүсэлтгүй сорви шилжүүлэх 1өдөр $3,000 [500уутанцар(graft), 1,000ширхэг үс(hair) тус бүр] ~
    Сорви шилжүүлэх(бусад) Зүсэлттэй сорви шилжүүлэх 1өдөр $2,300 [500уутанцар(graft), 1,000ширхэг үс(hair) тус бүр] ~
    Зүсэлтгүй сорви шилжүүлэх 1өдөр $3,100 [500уутанцар(graft), 1,000ширхэг үс(hair) тус бүр] ~
    Хөмсөг суулгах Зүсэлттэй   1өдөр $2,500
    Урт үс зүсэлтгүй   1өдөр $3,000
    Умдагны үс суулгах(огт үсгүй хүнд) зүсэлттэй   1өдөр $3,000~
    Урт үс зүсэлтгүй   1өдөр $4,000~
    Хуйхны шивээс     1өдөр $1,000~(90x50mm дундаж)~
    Их хэмжээний үс суулгах Зүсэлттэй+зүсэлтгүй 2өдөрт дээд хэмжээнд суулгах үсний тоо 2өдөр $25,000~30,000