Go to Menu Content Go to Main Content Go to Footer Content
> Эмчилгээний мэдээлэл > Эмнэлгийн байгууллагын танилцуулга

Эмнэлгийн байгууллагын танилцуулга

Чоннам их сургуулийн эмнэлэг Сайт руу очих 지도바로가기
Хаяг61469 Куанжү хот, Тун-гү дүүрэг, Чэбун-ру 42
en ruАнгли хэл, Орос хэл(захиалга өгөх тохиолдолд бусад хэлээр үйлчлэх боломжтой)
ЗайОнгоцны буудлаас 15 км, 30 минут зарцуулна(Таксигаар явбал 15000 вон орчим)

Дэлгэрэнгүй танилцуулга

Чоннам их сургуулийн эмнэлэг нь анагаах ухааныг хөгжүүлж ард иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор 1910 онд Куанжү Чахэ эмнэлэг болон байгуулагдсанаасаа хойш 100 гаруй жилийн турш Солонгосын орчин үеийн анагаах ухааны эхэн үеэс өнөөг хүртэл өвчтөнд төвлөрсөн тэргүүний дэвшилтэт эмнэлгийн соёлыг цогцлон бүтээхийн төлөө эмчилгээний тав тухтай орчин ба тэргүүний дэвшилтэт эмчилгээний систем, бүх ажилтнуудын дотно үйлчлэл зэргээр өндөр түвшний эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

Төв эмнэлэг болох Чоннам их сургуулийн эмнэлэг, Хуасүнь Чоннам их сургуулийн эмнэлэг, Пидгуөл Чоннам их сургуулийн эмнэлэг, Чоннам их сургуулийн шүдний эмнэлгээс авхуулаад итгэмжлэгдэн үйл ажиллагаагаа явуулж буй Хуасүнь өндөр настны мэргэжлийн эмнэлэг, Куанжү хотын 2-р сувилал эмнэлэг гэсэн хэсгээс бүтдэг бөгөөд 2017 онд үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөж буй Хүүхдийн эмнэлгийг оролцуулсан олон эмнэлгийн тогтолцоотой Смарт эмнэлэг болон үйл ажиллагаа явуулж байна.

Мөн дотоод гадаадын алдартай их сургууль болон гадаадын эмнэлгийн байгууллагатэй гэрээ байгуулж тэргүүний дэвшилтэт эмчилгээний судалгаа, эмчилгээний технологи дэлгэрүүлэх болон шинэ эмчилгээний технологи нээн хөгжүүлэх ажлыг манлайлж байна.

Гадаадын 20 гаруй улс орны өвчтөнүүд хүрэлцэн ирж эмчлүүлж байсан бөгөөд одоогийн байдлаар 10 гаруй улсаас ирсэн 68 гадаад оюутан клиник болон үндсэн салбарын 23 тасагт эмчилгээний дэвшилтэт технологид суралцахаар магистр, докторын сургалт болон мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт оролцож байна.


Эмчилгээний салбар

  • Дээд зэрэглэлийн нэгдсэн эмнэлгийн хувьд эмчилгээний тасаг тус бүрт улсын хэмжээгээр хамгийн өндөр түвшний мэргэжлийн эмчилгээг үзүүлж байгаа ба Сөүлийн том эмнэлэгтэй эн зэрэгцэх сүүлийн үеийн эмчилгээний тоног төхөөрөмжийг ашиглан сайн чанарын эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.
  • Гадаадын өвчтөнийг урих болон эмчилгээний аялалыг идэвхжүүлэх зорилгоор өөрийн эмнэлгийн зүрхний өвчний салбар, Пидгуөл эмнэлгийн үе мөчний өвчний салбар ба Хуасүнь эмнэлгийн өвчин тус бүрийн хорт хавдартай хүмүүст зориулсан тусгай мэргэжлийн эмчилгээний төв ба тусгай мэргэжлийн клиникт төвлөрүүлэн олон улсад өрсөлдөх чадвар бүхий эмчилгээ явуулж өвчтөний сэтгэл хангалуун байдлыг нэмэгдүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна.

Тусгай мэргэжлийн салбар

  • Чоннам их сургуулийн эмнэлэг нь Зүрх тархины судасны өвчний төв, Бөөрний төв, Хоол боловсруулах эрхтний төв, Түргэн тусламжын эмчилгээний төв, Бүс нутгийн гэмтлийн төв, Дотор эрхтэн шилжүүлэн суулгах төв, Клиник туршилтын төв, Олон улсын Медикал төв зэрэг мэргэжлийн салбар бүрийн төвд тусгай эмчилгээ үйлчилгээ явуулдаг.

Дотоодын сүлжээ

  • Америк Техас Тек Медикал төвийн Баруун Өмнөд хорт хавдарын төв (Texas Tech Medical Center Southwest Cancer Center)
  • Америкийн Бэйлор их сургууль (University of Baylor)
  • Английн Бристол их сургууль (University of Bristol)
  • Германы Лайпзиг их сургууль (University of Leipzig)
  • Японы Фукуока их сургуулийн эмнэлэг (Fukuoka University Hospital)
  • Сингапурын Женерал эмнэлэг (Singapore General Hospital)
  • Оросын Иркутск хотын 1-р эмнэлэг
  • Оросын Иркутск хотын Ивано-Матренинская хүүхдийн нэгдсэн эмнэлэг
  • Узбекстаны Ташкент анагаах ухааны их сургууль (Tashkent Medical Academy)
  • Казахстан Алматы хотын зүрхний төв
  • Казахстан Алматы хотын 1-р эмнэлэг
  • Казахстан Алматы хотын 7-р эмнэлэг
  • Казахстан Медикэр сан
  • Казахстан Алматы Health City
  • Казахстан Алматы хотын Сэжун Евро Азийн олон улсын клиник
  • Казахстан Алматы хотын 4-р эмнэлэг
  • Монголын Пост централ эмнэлэг
  • Монголын Номуун эмнэлэг
  • Монголын Superprobe Hospital
  • Хятадын Шэнжин хотын Ардын эмнэлэг (Shenzhen People's Hospital)
  • Хятадын Чанчи хотын 2-р ардын эмнэлэг
  • Хятадын Ёньгил хотын Ёньбёнь их сургуулийн дэргэдэх эмнэлэг
  • Хятадын Бээжин хотын Еэнда эмнэлэг
  • Тайваны Чангён дурсгалын эмнэлэг (Chang Gung Memorial Hospital)
  • Вьетнамын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг (Hanoi Medical University Hospital)
  • Вьетнамын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг (Hanoi Medical University Hospital)
  • Вьетнамын Хошимин хотын Анагаах ухаан эм зүйн их сургуулийн дэргэдэх эмнэлэг (Hochiminh City University of Medicine and Pharmacy)
  • Вьетнамын Пүту эмнэлэг
  • Камбожийн Олон улсын соёлын харилцааны сан

Мэргэжлийн эмчилгээний тоног төхөөрөмж

  • Тэргүүний дэвшилтэт эмчилгээний тоног төхөөрөмжтэй

Эмнэлгийн тоноглол

  • Зөвшөөрөгдсөн ор (1028 ор), түргэн тусламжийн тасаг (40 ор), нярай хүүхдийн тасаг (12 ор), төрөх тасаг (18 ор), цацраг туяа иодын эмчилгээний тасаг (2 ор)

Эмчилгээний зардал

  •  Ангилал Шинжилгээний төрлүүд Эрэгтэй Эмэгтэй
    Зайлшгүй хийлгэх эрүүл мэндийн шинжилгээ Уушигний үйл ажиллагааг шалгах, хэвлийн ЭХО, ходоод дурандах, ясны нягтралын шинжилгээ, хөхний эхо(эмэгтэй),
    умайн хүзүүний хорт хавдрыг шинжилгээ(эмэгтэй)
    US$600 US$700
    Эрүүл мэндийн нарийн шинжилгээ Зүрхний эхо, бага тунгийн тодосгогчтой цээжний СТ, Хэвлий-аарцгийн СТ US$1,300 US$1,400
    VIPшинжилгээ(1хоног) Тархины MRI + MRA, зүрхний CT,бүдүүн гэдэсний дуран US$3,000 US$3,100
    * Эмчилгээний зардалын хүснэгт нь мэдээлэлээр хангах зорилготой бөгөөд үндсэн зардал нь өөрчлөгдөх магадлалтай тодорхой мэдээлэлийг эмнэлэгт хандаж лавлана уу