Go to Menu Content Go to Main Content Go to Footer Content
> Эмчилгээний мэдээлэл > Эмнэлгийн байгууллагын танилцуулга

Эмнэлгийн байгууллагын танилцуулга

Чусонь их сургуулийн эмнэлэг Сайт руу очих 지도바로가기
Хаяг61453 Куанжү хот, Тун-гү дүүрэг, Пилмүньдэ-ру 365
en zh jpАнгли хэл, Монгол хэл, Хятад хэл, Япон хэл, Орос хэл
ЗайОнгоцны буудлаас 17 км, 30 орчим минут зарцуулна(Таксигаар явбал 15000 вон орчим)

Дэлгэрэнгүй танилцуулга

1971 онд Чусонь их сургуулийн эмнэлэг эмчилгээний 19 тасаг ба 200 ортойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш үргэлж хөгжсөөр ирсэн ба Хунам бүс нутгийн эрүүл ахуйг сайжруулж өндөр түвшний эмнэлгийн боловсон хүчнийг бэлтгэн гаргахад зүтгэл гаргасаар ирсэн билээ.

Одоогоор эмчилгээний 25 тасаг ба 14 тусгай төв, 849 орыг ажиллуулснаар дээд зэргийн эмчилгээ үйлчилгээг хийж байна. 14 мэргэжлийн тусгай төв нь сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, мэргэжлийн эмч профессор, өвчинд төвлөрүүлэн хувь хүнд тохируулсан эмчилгээ, үр бүтээмжтэй эмчилгээний системээр салбар тус хүрийн хүнд өвчний эмчилгээг удирдан чиглүүлэх үүрэг гүйцэтгэж байна.

Мөн түүнчлэн өвчтөнд төвлөрсөн, байгальд ээлтэй, глобал эмнэлэг болох ирээдүйтэйгээр Чусонь их сургуулийн эмнэлэг нь тасралтгүй өөрчлөгдөн шинэчлэгдэн хамгийн сайн эмчилгээ үйлчилгээг явуулж байгаа бөгөөд бүс нутгийнхаа нийгэмд үйл ажиллагаагаа явуулахаар зогсохгүй гадаадад дэвшилтэт эмчилгээний технологи дамжуулах болон гадаадын эмч нарын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн явуулж бүс нутаг болон гадаадыг удирдан чиглүүлэгч эмнэлэг болон хөгжиж байна.

Итгэл даасан эмнэлгийн байгууллагын хувьд үйлчлүүлэгчдийн сэтгэл хангалуун байдлаар зогсохгүй тэднийхээ сэтгэлийг хөдөлгөсөн эмнэлэг болохын төлөө бүхий хүчээ дайчлах болно.


Эмчилгээний салбар

  • 3 кабинет 5 хэлтэс 25 эмчилгээний тасаг 34 баг, 14 тусгай төвийг ажиллуулж байна.
  • Дотрын тасаг (Зүрх судасны эрхтний дотрын тасаг, хоол боловсруулах эрхтний дотрын тасаг, амьсгалах эрхтний дотрын тасаг, дотоод шүүрлийн эрхтний дотрын тасаг, харшлын дотрын тасаг, бөөрний дотрын тасаг, хавдар цусны дотрын тасаг, хэрх өвчний дотрын тасаг, халдварын дотрын тасаг), бага болон өсвөр насны хүүхдийн тасаг, мэс заслын тасаг, эх барих эмэгтэйчүүдийн тасаг, мэдрэлийн тасаг, сэтгэцийн эрүүл мэнд эмчилгээний тасаг, арьсны тасаг, цээжний мэс заслын тасаг, гэмтэл мэс заслын тасаг, мэдрэлийн мэс заслын тасаг, гоо сайхны мэс заслын тасаг, нүдний тасаг,чих хамар хоолойн тасаг, урологийн тасаг, мэдээ алдуулалтын эмчилгээний тасаг, ажлын орчны эмчилгээний тасаг, гэр бүлийн эмчилгээний тасаг, түргэн тусламжийн эмчилгээний тасаг, эмгэг зүйн тасаг, нөхөн сэргээх эмчилгээний тасаг, рентген эмчилгээний тасаг, цацраг туяа хавдар зүйн тасаг, оношилгоо шинжилгээний тасаг, цөмийн эмчилгээний тасаг, гэмтлийн мэс заслын тасаг, шүдний тасаг

Тусгай мэргэжлийн салбар

  • Хорт хавдрын төв, Чихрийн шижингийн төв, Сээр нурууны мэргэжлийн төв, Үе мөчний төв, Хоол боловсруулах эрхтний дотрын дурангийн төв, Тархины цус харвалт(саа өвчин)-ын төв, Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Гадаадын өвчтөнийг эмчлэх төв, Гадуур эмчлүүлэх мэс заслын төв, Түргэн тусламжийн эмчилгээний төв, Эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн төв, Зүрх судасны төв, Хүнд өвчний мэс заслын төв, Тархины мэдрэл зөнөх өвчний төвийг ажиллуулж байна. Мөн түүнчлэн бүс нутгийнхаа түргэн тусламжийн төвөөр сонгогдсон бөгөөд хүнд өвчтэй түргэн тусламж авах өвчтөнийг эцсийн шатанд эмчлэх байгууллага, гай гамшгийн үеэрх гол түшиц эмнэлгийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд бүс нутгийнхаа ард иргэдийн тамхины эсрэг туслах үйл ажиллагаанд сонгогдон хаягаар очиж үйлчлэх тамхины эсрэг үйлчилгээ болон урт богино хугацааны тамхины эсрэг зусланг ажиллуулж байна. Мөн бүс нутгийн удирдан чиглүүлэх эмчилгээний технологийг хөгжүүлэх үйл ажиллагаагаар эмчилгээний дэвшилтэт технологийг гадаадад мэдээлж эмнэлгийн харилцааны үйл ажиллагаа болон гадаадын өвчтөнийг урьж эмчлэх зорилгоор Куанжү хоттой хамтран хүчээ дайчлан ажиллаж байна.
  • Хэвтэж эмчлүүлэх өвчтөний эмчилгээний төлөвлөгөөнөөс эхлэн шинжилгээ, нэгдсэн эмчилгээ үйлчилгээг хариуцсан мэргэжлийн эмч бүхий үлгэр жишээ байгууллагаар сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Солонгосын дэвшилтэт эмчилгээний технологийг бусдад зааж сургах болон Солонгос-Монгол-Орос улсын хоорондын эрүүл мэндийн салбарыг хамтран хөгжүүлэхийн төлөө Солонгос Монгол, Солонгос Орос дадлагын төслийг тасралтгүй явуулж бодит байдал нь нэрэндээ тохирсон сургалт ба дадлагыг удирдан чиглүүлэгч эмнэлэг болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Дотоодын сүлжээ

  • Хятадын Ёньгил хотын эмнэлэг, Японы Ямагүчи их сургуулийн Анагаах ухааны факультетийн дэргэдэх эмнэлэг, Хятадын Шандун мужийн Чиндао их сургуулийн Хятадын ардын эмчилгээний их сургуулийн дэргэдэх эмнэлэг, Хятадын Шандун мужийн Чиндао их сургуулийн Юүхуан Чон эмнэлэгтэй, Хятадын Чу Ян Чонь эмнэлэг, Монголын 1-р эмнэлэг, Монголын Улсын гэмтлийн төв, Монголын Улсын эх үрсийн эмнэлэг, Непалын Трибюнь их сургууль, Камбожийн Хеброн эмнэлэг, Хятадын ардын эмнэлэг, Монголын Шинжлэх ухаан технелогийн их сургууль, Монголын Хөвсгөл аймгийн эмнэлэг, Монголын EMJJ эмнэлэг, Монголын Агапе Христ эмнэлэг, Монголын Улсын хорт хавдарын төвтэй гэрээ байгуулсан

Мэргэжлийн эмчилгээний тоног төхөөрөмж

  • C.T : Төв байрны C.T кабинет 1 ширхэг (16 сувагтай, 2003онднэвтрүүлсэн),1ширхэг (640сувагтай,2012онднэвтрүүлсэн), Түргэн тусламжийн зураг авалтын кабинет 1 ширхэг (128 сувагтай, 2013ондсайжруулсан)
  • MRI : Төв байрны MRI кабинет 2 ширхэг (3T 2010онболон2013онднэвтрүүлсэн)
  • PET-CT : Цөмийн эмчилгээний тасгийн PET-CT кабинет 1 ширхэг (2005онднэвтрүүлсэн)
  • Шугаман хурдатгалын эмчилгээний төхөөрөмж : Цацраг туяа хавдрын тэнхим 1 ширхэг (2008онднэвтрүүлсэн)

Эмнэлгийн тоноглол

  • 192 өрөө 849 ор, Сэтгэл мэдрэлийн тасгийн хөл хорих тасаг: 4 өрөө 20 ор, ариутгалын өрөө: 3 өрөө 3 ор
  • Тусгаарлах өрөө 3 өрөө 3 ор, хүнд өвчтөний өрөө: 4 өрөө 77 ор
  • Түргэн тусламжийн шинжилгээний өрөө, түргэн тусламжийн хүнд өвчтөний өрөө (22 ор), мэс заслын байр болон тусгаарлах өрөө (53 ор)
  • Чих хамар хоолойн тасаг, гоо сайхны мэс заслын тасаг, түргэн тусламжийн өрөө (30 ор)

Эмчилгээний зардал

  •  
     Шинжилгээ  Шинжилгээний төрлүүд  Төлбөр(US $)
     Үндсэн нэгдсэн
    шинжилгээ(1)
     Антрополог,  цусны шинжилгээ,сонсгол,нүд/нүдний хорт хавдар,зүрхний бичлэг,уушигны үйл ажиллагаа, цээжний зураг, нурууны рентген, шүдний зураг & шүдний үзлэг, өтгөний шинжилгээ, шээс, хөхний эхо(эмэгтэй)Ходоодны дуран, ходоодны рентген зураг авалт, биологийн нас тодорхойлох тест, түрүү булчирхайн шинжилгээ(эрэгтэй)  эрэгтэй : 443
    эмэгтэй : 460
     Үндсэн нэгдсэн
    шинжилгээ(2)
     Антрополог, цусны шинжилгээ,сонсгол,нүд/нүдний хорт хавдар,зүрхний бичлэг,уушигны үйл ажиллагаа, цээжний зураг, нурууны рентген, шүдний зураг & шүдний үзлэг, өтгөний шинжилгээ, шээс,хэвлийн ЭХО, хөхний эхо(эмэгтэй)Ходоодны дуран, ходоодны рентген зураг авалт, биологийн нас тодорхойлох тест, түрүү булчирхайн шинжилгээ(эрэгтэй)  эрэгтэй : 511
    эмэгтэй : 528
    Тархины нарийн шинжилгээ  Үндсэн нэгдсэн шинжилгээ, Brain MRA & MRI, идэвхтэй хүчилтөрөгч & антиоксидантын шинжилгээ,
    Артерийн нарийсалын эрт оношлогоо, distoma, эмэгтэйчүүдийн хорт хавдрын шинжилгээ(эмэгтэй)
     эрэгтэй : 1,176
    эмэгтэй : 1,193
     Зүрх∙уушиг нарийн шинжилгээ  Үндсэн нэгдсэн шинжилгээ, (сонголт1:хэвлий+уушигCT/ зүрх CT), идэвхтэй хүчилтөрөгч & антиоксидант үзлэгАртерийн нарийсал эрт оношлогоо, distoma, эмэгтэйчүүдийн хорт хавдрын шинжилгээ(эмэгтэй)  эрэгтэй : 835
    эмэгтэй : 878
    Дотрын нарийн шинжилгээ  Үндсэн нэгдсэн шинжилгээ, цээжний CT, нойрсуулах тариатай бүдүүн гэдэс дурандах эрэгтэй : 852
    эмэгтэй : 860
    PET-CT PET-CT (Torso) 963
     Хонож хийлгэдэг  шинжилгээ  Үндсэн нэгдсэн шинжилгээ, PET-CT, Brain MRA & MRI, ясны сийрэгжилтийн шинжилгээ, Идэвхтэй хүчилтөрөгч & антиоксидант үзлэг, үсний менерал, дааврын шинжилгээ, distoma, артерийн нарийсал эрт оношлогоо, бамбай булчирхайн эхо, ходоодны дуран, хоолны харшил, түрүү булчирхайн эхо, тусгай A өрөө, хөлний массажны программ, түрүү булчирхайн шинжилгээ(эрэгтэй),
    эмэгтэйчүүдийн хорт хавдрын шинжилгээ(эмэгтэй), хөхний эхо(эмэгтэй)
    эрэгтэй : 3,529
    эмэгтэй : 3,622
    * Эмчилгээний зардалын хүснэгт нь мэдээлэлээр хангах зорилготой бөгөөд үндсэн зардал нь өөрчлөгдөх магадлалтай тодорхой мэдээлэлийг эмнэлэгт хандаж лавлана уу