주 메뉴 바로가기 본문 바로가기 사이트이용안내 바로가기

Эрүүл мэндийн байгууллагын танилцуулга

Сонин эмнэлэг Сайт руу шууд нэвтрэх Газрын зураг руу шууд нэвтрэх
Хаяг62007 Гуанжү согү гымхуару 59бонгил 6
en zh ru
ЗайГуанжү онгоцны буудлаас 6.2km, 12 минут зарцуулагдана (таксийгаар 6,500вон орчим гарна)
Автобусны терминалаас 5.9km, 18 минут зарцуулагдана (таксигаар 6,000вон орчим гарна)
Гуанжү Сунжон метроны буудл

Дэлгэрэнгүй танилцуулга

2000оны 2сард үүд хаалгаа нээсэн Согуан эмнэлэг нь ‘Эдгэрэл сайн эмнэлэг’, ‘Найрсаг эмнэлэг’, ‘Хайрлагдсан эмнэлэг’ болохоор шилдэг эмч сувилагч, орчин үеийн шинэлэг тоног төхөөрөмж, амар хялбар эмчилгээний системээр тасралтгүй үйлчилгээ үзүүлсээр ирсэн.

Эрүүл мэндийн мэдээлэл болон эмчилгээний талаар илүү шуурхай мэдээллийг хангаж байгаагаараа үйлчлүүлэгч та бүхний эрүүл аз жаргалтай амьдралыг тань хамгаалах эрүүл туслагч байхаар бүх хүчээ дайчлах болно

Согуан эмнэлэг нь хэзээ ч хаана ч зөвлөгөөгөөр дамжуулан амар хялбар эмчилгээ, тайван амгалан эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, олон улсын орчуулагчийн үйлчилгээгээр хангах, олон талт эрүүл мэндийн үйлчилгээгээр хангадаг орчин цагийн эмнэлгийнхээ хувьд Солонгос улсаар зогсохгүй дэлхийн ямар ч улс оронтой харьцуулшгүй дээд зэргийн чанартайгаар үйлчлүүлэгчиддээ үйлчилгээ үзүүлэх болно.


Эмчилгээний салбар

  • Дотрын тасаг, мэс заслын тасаг, гэмтлийн мэс заслын тасаг, радиологийн тасаг, мэдрэлийн мэс заслын тасаг, хүүхдийн тасаг, уралогийн тасаг, мэдрэлийн тасаг, оношилгоо шинжилгээний тасаг, мэдээ алдуулалт өвчин намдаах тасаг, түргэн тусламжийн тасаг, эмэгтэйчүүдийн тасаг, сэтгэцийн эрүүл мэндийн тасаг

Тусгай мэргэжлийн салбар

  • Эрүүл мэндийн шинжилгээний төв, хиймэл бөөрний төв, түргэн тусламжийн төв, үе мөчний төв, бүдүүн гэдэс анусны клиник, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны дурангийн төв, цөсний чулууны төв, хэвлийн хөндийн дурангийн төв, тархи мэдрэлийн төв, амьсгалын эрхтэн тогтолцооны төв, арьс таргалалтын клиник

Дотоодын сүлжээ

  • Гуанжү Кориачуудын тосгоны эмчилгээний хамтарсан үйлчилгээний гэрээ

Мэргэжлийн эмчилгээний тоног төхөөрөмж

  • MRI, MDCT (64суваг), Тусгай зүрхний эхо

Эмчилгээний зардал

  • Хувь хүний онцлогт тохирсон багц эрүүл мэндийн шинжилгээг хийж байна!!
    Эрүүл мэндийн шинжилгээний багц
    Үндсэн шинжилгээ : 1жилд 1удаа, тогтмол зайлшгүй хийгдэх эрүүл мэндийн шинжилгээний хөтөлбөр юм.
    Ангилал Шинжилгээний төрлүүд Шинжилгээний зардал US$
    Үндсэн шинжилгээ Эмчийн асуулт, биеийн бүтэц шинжилгээ/даралт, цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, зүрхний бичлэг, уушигны үйл ажиллагааны шинжилгээ, цээжний рентген, бамбай булчирхайн эхо, гүрээний артерийн эхо, ходоодны шинжилгээ, цээжний рентген, хөхний рентген,
    Эмэгтэйчүүдийн үзлэг, нүдний үзлэг, сонсгол шалгах, яс сийрэгжилт, шинжилгээний хариуны тайлбар зөвлөгөө өгөх
    эрэгтэй,
    эмэгтэй
    нийтлэг
    297.37
    Нэмэлт үзлэг Зүрх судасны шинжилгээ Артерийн судасны шохойжилт CT 152.67
    Зүрх судасны 3D CT 212.55
    Зүрхний ЭХО 84.82
    Хоол боловсруулах эрхтэний шинжилгээ Бүдүүн гэдэсний дуран
    (нойрсуулах тариатай)
    84.82
    Хэвлий болон аарцгийн CT 212.55
    Уушигны шинжилгээ Бага тунгийн уушигны CT 84.82
    Цээжний 3D CT 212.55
    Тархины шинжилгээ Тархи MRI(тархины бүтцийн шинжилгээ) 212.55
    Тархи MRA(тархины цусны шинжилгээ) 212.55
    Тусгай цусны шинжилгээ А Гепатит дархлаа 12.97
    Салхин цэцгийн дархлаа 25.94
    Давсагны хорт хавдрын шинжилгээ 25.94
    ЭХО Түрүү булчирхайн 42.91
    Хөхний эхо 42.91
    Эмчилгээний зардалын хүснэгт нь мэдээлэлээр хангах зорилготой бөгөөд үндсэн зардал нь өөрчлөгдөх магадлалтай тодорхой мэдээлэлийг эмнэлэгт хандаж лавлана уу .