Go to Menu Content Go to Main Content Go to Footer Content
> Эмчилгээний мэдээлэл > Эмнэлгийн байгууллагын танилцуулга

Эмнэлгийн байгууллагын танилцуулга

KS ЭМНЭЛЭГ Сайт руу очих 지도바로가기
Хаяг62248 Куанжү Куансань-гү дүүрэг, Ванбодөл-ру 220
en zhАнгли хэл, Хятад хэл
ЗайОнгоцны буудлаас 9.7 км, 25 орчим минут зарцуулна (Таксигаар явбал 10000 вон)

Дэлгэрэнгүй танилцуулга

Үргэлж сэргэг байдаг зүрх судасны KS тусгай эмнэлэг!!

Куанжү хотын Сүвань шинэ хотхонд байрладаг KS эмнэлэг нь Korea Standard-д үндэслэн 2011 онд үйл ажиллагаагаа эхэлсэн. Зүрх судасны төвөөс гадна 7 төв(Зүрх судасны төв, Хоол боловсруулах эрхтний төв, Уушигны төв, Сээр нуруу, үе мөчний төв, Хэвлийн хөндийн дурангийн төв, Эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн төв, рентген эмчилгээний төв)-д ангилагдан системтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Бүс нутгийн түргэн тусламжийн эмнэлгийн байгууллагаар шалгарсан түргэн тусламжийн төвд 24 цагийн турш мэргэжлийн эмч эмчилгээ хийж байна. Хувь хүнд тохируулсан нэгдсэн үзлэгийн систем ба нөхөн сэргээх физик эмчилгээний тасаг нь өвчтөнд санаа тавьж төрөл бүрийн шаардлагыг хүлээн авч ажиллахын төлөө хичээж байна.

Эмнэлгийн 5 давхарт байрлах Лабиринс талбайд хөгжим сонсоод алхаж болох бясалгалын орон зай байдаг бөгөөд энэ нь өвчтөнийхөө бие сэтгэлийг тогтворжуулахын төлөө манай эмнэлгийн санаа тавьж байгуулсан газар юм.

Биеийн өвчнөөр зогсохгүй сэтгэлийн зовиуртай бүх хүмүүс эдгэж сайжраад хамтдаа үзэсгэлэнтэй сайхан дэлхийг цогцлоох явдал бол манай бүх ажилтнуудын хүсэл мөрөөдөл билээ.

Смарт стандарт эмчилгээ хийдэг ба бүгдээрээ эрүүл энх аз жаргалтай ертөнцийг бүтээхийн төлөө бүх хүчээ дайчлах болно.


Эмчилгээний салбар

  • 19 эмчилгээний тасаг ба 6 клиник төвийг ажиллуулдаг
  • Зүрх/Судасны төв, Хоол боловсруулах эрхтний төв, Эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн төв, Сээр нуруу, үе мөчний төв, Уушиг цээжний хөндийн дотрын дурангийн клиник, Хэвлийн хөндийн дотрын дурангийн клиник, Хиймэл бөөрний тасаг, Рентген оношилгооны клиник, Түргэн тусламжийн тасаг гэх мэт

Тусгай мэргэжлийн салбар

  • Зүрх/Судасны төв : Зүрхний өвчнийг эхэн үед нь олж илрүүлэх болон аюултай шинжийг оношилдог. Тархины судасны өвчнийг нарийн оношилж, захын судасны өвчнийг эхэн үед нь олж илрүүлдэг.
  • Эрүүл мэндийн нэгдсэн үзлэг : Өвчний урьдчилан сэргийлэлтээс эхлэн эмчилгээ хүртэлх нэг цэгт эмчилгээний систем
  • Хэвлийн хөндийн дурангийн клиник : Мэс засалгүй эмчилгээний клиник
  • Рентген оношилгооны клиник : Зүрхний өвчнийг эхэн үед нь олж ирлүүлэх болон аюултай шинжийг оношлох, тархины судасны өвчнийг нарийн оношилж, захын судасны өвчнийг эхэн үед нь олж илрүүлдэг.
  • Хиймэл бөөрний тасаг : Бөөрний цочмог болон архаг дутагдалтай өвчтөнийг эмчлэх болон сургалт явуулдаг

Мэргэжлийн эмчилгээний тоног төхөөрөмж

  • Зүрхний судас болон зохицуулах байгууламжын зураг авах төхөөрөмж, цахимжуулсан CT, Соронзон хэлбэлзлийн рентген (MRI, Brivo MR 355 1.5T, GE), ердийн зураг авах төхөөрөмж (Innoviosion-2D), Аргон цахилгаан мэс заслын төхөөрөмж (VIO SYSTEM), Хөхний нарийн зураг авалт (Maммography), ЭХО зураг авах төхөөрөмж (US, Logiq E9, GE), Хөргөж эмчлэх төхөөрөмж

Эмнэлгийн тоноглол

  • 286 ортой

Эмчилгээний зардал

  • Шинжилгээ болон эмчилгээний салбар Хоол боловсруулах эрхтэн дотрын тасаг, Зүрх дотрын тасаг
    Онцгойлох зүйл Хунам бүсийн хамгийн сайн зүрх судасны тодосгогчийн тусламжтайгаар зүрх судасны өвчинийг илрүүлэн мэс ажилбар хийх боломжтой.
    Хооллолтын өөрчлөлтөөс их үүсдэг ходоодны хорт хавдар болон бүдүүн гэдэсний хорт хавдрыг тодорхой бөгөөд шуурхай оношилж мэс ажилбар хийх боломжтой бөгөөд нэг дор нэгдсэн шинжилгээг тав тухтай өгч нарийн тодорхой оношлогоог өгөн үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийг сахиж байна.
    Шинжилгээ болон эмчилгээнд зарцуулагдах хугацаа 1цаг 30мин орчим
    Төлбөр Нэгдсэн шинжилгээ 400,000вон($363) зүрх судасны үзлэг шинжилгээ тус бүр
    Шинжилгээ өгөх хүний
    Бэлтгэл
    8цагаас дээш хоолоо сойсон байх
    Энгийн үед ууж байгаа эмээ хэлж мэдэгдэх
     
    Дугаар Үндсэн шинжилгээний төрөл US $
    1 Цээжний рентген -X + зүрхний цахилгаан бичлэг $27.00
    2 Цээжний рентген - + зүрхний цахилгаан бичлэг + зүрхний ЭХО $196.00
    3 Цээжний рентген - + зүрхний цахилгаан бичлэг + зүрхний ЭХО + дасгалын тест $214.00
    4 Цээжний рентген + зүрхний цахилгаан бичлэг + зүрхний ЭХО + дасгалын тест + зүрхний MDCT(тодосгогч бодис агуулсан) $696.00
    5 Цээжний рентген + зүрхний цахилгаан бичлэг + зүрхний MDCT(тодосгогч бодис агуулсан) $509.00
    6 Цээжний рентген + зүрхний цахилгаан бичлэг + зүрхний ЭХО + дасгалын тест $446.00
    7 Цээжний рентген + зүрхний цахилгаан бичлэг + зүрхний ЭХО + дасгалын тест + зүрхний MDCT(тодосгогч бодис агуулсан) $929.00
    8 Цээжний рентген + зүрхний цахилгаан бичлэг + зүрхний MDCT(тодосгогч бодис агуулсан) $741.00
    9 Цээжний рентген + зүрхний цахилгаан бичлэг + зүрхний ЭХО + дасгалын тест + зүрхний MDCT(тодосгогч бодис агуулсан) $2,179.00
    10 Цээжний рентген + зүрхний цахилгаан бичлэг + зүрхний ЭХО + дасгалын тест + зүрхний MDCT(тодосгогч бодис агуулсан) $10,304.00
    11 Цээжний рентген + зүрхний цахилгаан бичлэг + зүрхний ЭХО + дасгалын тест + зүрхний MDCT(тодосгогч бодис агуулсан) $12,089.00
    12 Цээжний рентген + зүрхний цахилгаан бичлэг + зүрхний ЭХО + дасгалын тест + зүрхний MDCT(тодосгогч бодис агуулсан) $13,875.00
    13 Тархины судасны хяналт $411.00
    14 MRI-бичлэг $411.00
    - Эмчилгээний зардалын хүснэгт нь мэдээлэлээр хангах зорилготой бөгөөд үндсэн зардал нь өөрчлөгдөх магадлалтай тодорхой мэдээлэлийг эмнэлэгт хандаж лавлана уу.