Гуанжү хот нь 501km2 газар нутагтай, 1сая 500мянга гаруй хүн амтай бөгөөд Сөүл•Пүсан•Инчон хотын дараа орох 6 дах том хот ба баруун урд зүгийн хамгийн том хотын нэг билээ.
Эрт үеэс баруун өмнөд нутгийн улс төр•эдийн засаг•нийгэм•урлаг соёлын төв болон хөгжиж ирсэн бөгөөд саяханаас иргэдийн оролцоотой Гуанжү биеннале наадмыг тэмдэглэн зохион байгуулж эхэлсэн ба Үндэсний Азийн соёлын цогцолборыг барьж Азийн соёлын төв хот болон байр сууриа бэхжүүлж байна.
5•18 Ардчиллын түүхэн баримтаараа UN Юнескогийн Дэлхийн үнэт өвийн жагсаалтад бичигдэж мөн Мүдынь уул Юнескогийн Дэлхийн геологийн паркаар тэмдэглэгдсэн нь дэлхийн тавцанд Гуанжү хотын байр суурийг тодорхойлж байгаа бөгөөд Гуанжү төвтэй бүс нутгийн тээврийн сүлжээг байгуулснаар харьяа хот тосгодын амжиргааны адил төстэй боломжийг бүрдүүлж өгч байна.
Онцгойлон Шинжлэх ухааны дэвшилтэт үйлдвэрлэлийн төв болон ногоон аж үйлдвэрлэлийг байгуулж байгаа бөгөөд судалгааг хөгжүүлэх(R•D) тусгай бүсээр дамжуулан хамгийн сүүлийн үеийн ихээхэн үр ашигтай технологийг нэвтрүүлж, ирээдүйн өсөлтийн хөдөлгүүр дээр бат суурилагдсан үйлдвэрлэлийн хот болон өөрчлөгдөхөөр урагшилсаар байна.
Манай Гуанжү хот нь Эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар эрчимтэйгээр хөгжиж байгаатай холбогдуулан дэвшилтэт хотуудын хөгжлийг эрэлхийлж байгаа бөгөөд дэлхийн хэмжээний эрүүл мэндийн техник технологийг нэвтрүүлж хотынхоо хүн амынхаа тоотой харьцуулахад улсдаа хамгийн сайн эрүүл мэндийн дэд бүтцийг бий болгосон.
Хилээр орж ирэхээс өмнөх зөвөлгөө•захиалга мөн нутаг буцсан дараах хяналт зэрэг эрүүл мэндийн аялал жуулчлалын бүх мөчлөгт батлан хариуцан ажилладаг Веллнесс эрүүл мэндийн аялал жуулчлалаар хамгийн төгс сайн газар учраас, та бүхэнд дээд зэргийн эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээг үзүүлэхээ амлаж байна.
*Цусны даралттай өвчтөн, архаг өвчтэй өвчтөн, сахарын өвчтөн, таргалалттай өвчтөний стандарт
* хүн амын тоогоор
* хүн амын тоотой харьцуулахад