Go to Menu Content Go to Main Content Go to Footer Content
> Эмчилгээний аялалын туслагч > Виз болон Солонгост ирэх тухай мэдээлэл

Виз болон Солонгост ирэх тухай мэдээлэл

Солонгост зорчих талаарх танилцуулга

Виз(Visa) гэдэг нь?

Виз(visa) гэдэг нь гадаадын иргэн тухайн улсад нэвтэрч болохыг хүлээн зөвшөөрсөн “Хил нэвтрэн орох зөвшөөрлийн батламж” гэсэн утга ба гадаадын иргэний зүгээс гаргасан хил нэвтрэн орох зөвшөөрөл хүссэн өргөдлийн тухайд консулын газраас “Хил нэвтрэн орохыг санал болгох үйлдэл” гэсэн утгаар авч үздэг улс орнууд байдаг. Солонгос улсад “Гадаадын иргэний хил нэвтрэн орох зөвшөөрөл хүссэн өргөдлийн тухайд консулын газраас хил нэвтрэн орохыг санал болгох үйлдэл” гэж авч үздэг.

Визний ангилал

  • Нэг удаагийн виз
  • Хүчинтэй хугацаанд 1 удаа хил нэвтрэн орох боломжтой.
  • Хүчинтэй хугацаа: Олгосон өдрөөс эхлэн 3 сар
  • Олон удаагийн виз
  • Хүчинтэй хугацаанд 2-оос дээш удаа хил нэвтрэн орох боломжтой.
  • Хүчинтэй хугацаа: Олгосон өдрөөс эхлэн
  • Албан(A-1) / Хэлэлцээр(A-3)-т дүйцэх виз нь 3 жил хүртэл
  • Олон удаагийн виз олгох хэлэлцээрт дүйцэх виз нь хэлэлцээрт дурдсан хугацаа хүртэл
  • Харилцан солилцоо, бусад улс орны эрх ашиг зэргийг харгалзан үзэж олгосон виз нь Хууль зүйн яамны сайдын тусгайлан заасан хугацаа хүртэл

Виз олгох журам

  • Виз олгох хүсэлт тавих газар : БНСУ-ын элчин сайдын яам юмуу консулын газар
  • Виз олгох хүсэлт тавих үед бүрдүүлж өгөх материал : Паспорт, виз олгох өргөдөл, оршин суух эрхийн ангиллаар хавсаргах материал
    ※ Виз олгох зөвшөөрөл шаардлагатай тохиолдолд Виз олгох зөвшөөрлийг хамт бүрдүүлж өгөх

Чөлөөлөх

  • Дахин хил нэвтрэх орох зөвшөөрөл авсан юмуу дахин хил нэвтрэх орох зөвшөөрлөөс чөлөөлөгдсөн этгээдийн хувьд тэрхүү зөвшөөрөл юмуу зөвшөөрлөөс чөлөөлөгдсөн хугацаа дуусахын өмнө хил нэвтрэн орж буй этгээд
  • БНСУ-тай визнээс чөлөөлөх хэлэлцээр байгуулсан улсын иргэний хувьд тэрхүү хэлэлцээрийн дагуу визнээс чөлөөлөгдөж буй этгээд
  • Олон улсын найрамдалт харилцаа, аялал жуулчлал юмуу БНСУ-ын ашиг тус зэргийн төлөө хил нэвтрэн орж буй этгээдийн хувьд ерөнхийлөгчийн зарлигт заасны дагуу хил нэвтрэн орох зөвшөөрөл авсан этгээд
  • Дүрвэгсэдийн аялах гэрчилгээ аваад хил нэвтрэн гарсны дараа тэрхүү хүчинтэй хугацаа дуусахын өмнө хил нэвтрэн орж буй этгээд

Эмчилгээний аялал(C-3-3, G-1-10) виз

  • Солонгос дахь эмнэлэгт эмчлүүлэх зорилгоор ирж буй гадаадын өвчтөнд зориулсан виз
  • Хамрагдах хүн
  • Өвчнөө эмчлүүлэх юмуу сувилах зорилгоор Солонгосын мэргэжлийн эмнэлгийн байгууллага юмуу сувиллын газар хэвтэж эмчлүүлэх гэж буй этгээдийн хувьд эмчилгээнд 91-ээс дээш хоног шаардлагатай тохиолдол
  • Тухайн өвчтөн болон өвчтөнийг харж асрах зорилгоор ирж буй өвчтөний хань, үр хүүхэд зэрэг шууд удам угсааны гэр бүл(Оршин суух хугацаа 1 жил, визний хүчинтэй хугацаа 1жилийн олон удаагийн виз)
  • C3(M) : Эмчилгээ болон аялалын хугацаа 90-ээс доош хоног байх тохиолдол (Гоо сайхны мэс засал гэх мэтийн гоо сайхны эмчилгээ зэрэг хялбар эмчилгээ)
  • G1(M) : 1 жил (Урт хугацааны эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээ гэх мэт)
  • Хүсэлт гаргах байгууллага : БНСУ-ЫН ЭСЯ юмуу консулын газар
  • Бүрдүүлэх материал
Солонгост зорчих талаарх танилцуулга : Урих талаас бүрдүүлэх материал, Уригдагч талаас бүрдүүлэх материал
Урих талаас бүрдүүлэх материал
  • Виз олгох зөвшөөрлийн өргөдөл
  • Уригдагчийн өнгөт цээж зураг 1 хувь наах
  • Урих шалтгаан
  • Аж ахуйн бүртгэлийн гэрчилгээ юмуу хуулийн этгээдийн бүртгэлийн хуулбар
  • Гадаадын иргэдийг урих эмнэлгийн байгууллага юмуу уригч этгээдийн үнэмлэхний хуулбар
  • Эмнэлгийн байгууллагаас олгосон эмчилгээний зорилгыг батлах материал
  • Эмнэлгийн байгууллагаас гаргасан онош, лавлагаа
  • Солонгос дахь эмнэлгийн байгууллагаас гаргасан эмчилгээ/сувилгааны захиалгын тодорхойлолт
  • Аялалын хуваарь
  • Бусад батлах материал
  • Гадаад өвчтөнийг урих тодорхойлолт (Хятад хүн байх тохиолдолд)
  • Төлөөлөн хүсэлт гаргах тохиолдолд бүрдүүлэх нэмэлт материал
  • Иргэний үнэмлэх болон ажлын газрын тодорхойлолт
  • Албан ажил гүйцэтгэх тодорхойлолт (захирлын гарын үсэгтэй)
  • Цагаачлалын ажил хэргийн сургалтад хамрагдсан гэрчилгээ (2009.11.1-нээс эхлэн бүрдүүлэх)
Уригдагч талаас бүрдүүлэх материал
  • Паспортны хуулбар
  • Иргэний үнэмлэх болон өрхийн тодорхойлолтын хуулбар(Хятад хүн байх тохиолдолд)
  • Эмчилгээний болон оршин суух зардлыг төлөх чадварыг батлах материал
Өвчтөний гэр бүлийг урих тохиолдолд нэмэлт материал
  • Гэр бүл гэдгийг батлах материал
  • Төлөөлөн гүйцэтгэх ажил үүрэг
  • Солонгосын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх хүрээлэнд гадаадын иргэнд үйлчлэх ажлаа бүртгүүлсэн бөгөөд Хууль зүйн яамнаас визний ажил үүргийг төлөөлөн гүйцэтгэх зөвшөөрөл авсан байгууллага
  • 2009 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш уригч байгууллагад харьяалагдах ажилтны дундаас зөвхөн Цагаачлалын ажил хэргийн сургалтыг төгссөн ажилтан л төлөөлөн хүсэлт гаргах боломжтой бөгөөд шаардлагатай тохиолдолд төлөөлөн хүсэлт гаргалтыг хязгаарлах юмуу нэмэлт материал шаардаж болно.
  • Оршин суух хугацаа
  • Оршин суух хугацаанаас шалтгаалан богино хугацаагаар оршин суух(90-ээс доош хоног), урт хугацаагаар оршин суух(90-ээс дээш хоног), байнга оршин суух(оршин суух хугацаа хязгааргүй) гэж ангилдаг.
    ※ Урт хугацаагаар болон байнга оршин суух тохиолдолд хил нэвтрэн орж ирснээс эхлэн 90 хоногийн дотор гадаад иргэний бүртгэл юмуу Солонгост оршин суух мэдэгдэл гаргах шаардлагатай.
  • Оршин суух хугацааг сунгах
  • Оршин суух хугацааг сунгах гэж юу вэ?
  • Урд нь зөвшөөрөл авсан оршин суух хугацааг хэтрүүлэн БНСУ-д үргэлжлэн оршин суухыг хүсэж буй гадаадын иргэн нь оршин суух хугацааг сунгах зөвшөөрөл авах шаардлагатай..
  • Оршин суух хугацааг сунгах зөвшөөрөл авах хүсэлт гаргах хугацаа: Оршин суух хугацааг сунгуулах хүсэлт гаргах гэж буй гадаадын иргэн нь одоогийн оршин суух хугацаагаа дуусахаас 2 сарын өмнөөс эхлэн дуусах өдөр хүртэл хүсэлт гаргах шаардлагатай.
  • Оршин суух хугацаа дуусах өдөр өнгөрсний дараа оршин суух хугацааг сунгах зөвшөөрөл авах хүсэлт гаргасан тохиолдолд торгууль ногдуулна.
  • Оршин суух хугацааг сунгах зөвшөөрөл авах хүсэлт гаргах арга
  • Тухайн хүн өөрөө юмуу төлөөлөгч нь бүрдүүлэх шаардлагатай материалыг бэлдээд амьдардаг хаягийн харьяалагдах Цагаачлалын албанд хүсэлт гаргах боломжтой.
  • Харин хүсэлт гаргах тухайн өдөр тухайн хүн Солонгост оршин сууж буй тохиолдолд хүсэлт гаргах боломжтой
  • Солонгосоос явах зааварчилгаа
  • Онгоцонд бүртгүүлэх -> Гаалийн мэдүүлэг өгөх -> Аюулгүй байдлыг шалгах -> Хилийн шалгалт -> Онгоцонд суух